Хүмүүсийн эргэлзээг төрүүлж буй баавгай жинхэнэ үү эсвэл...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүсийн эргэлзээг төрүүлж буй баавгай жинхэнэ үү эсвэл...

Video: Chinese zoo denies their sun bears are human in costume | CNN

/2023.08.01/: Малайзын нарны баавгайн хойд хөл дээрээ зогсож, ер бусын үйл хөдлөл гарган хүн шиг харагдаж байгаа дүрс бичлэг цахим орчинд тарсан юм.

Харин үүний дараа Хятадын олон нийтийн сүлжээгээр тухайн баавгай нь амьтан биш харин баавгайны хувцас өмссөн хүн байсан гэх цуурхал тарсныг тус газраас үгүйсгэсэн байна.

Хятадын алдартай сайт Weibo дээр нийтлэгдсэн видеон дээр нарны баавгай хадан дээр босч зогсоод хашаанаасаа гарч буйг харуулжээ.

Our bears are real, a Chinese zoo says, denying they are 'humans in disguise'  | The Standard

Weibo-ийн олон хэрэглэгчид амьтныг босоо байрлалтай, мөн ар талд нь сул арьс нугалагдаж байсан нь баавгайг хачирхалтай харагдуулж, хэн нэгэн этгээд түүний оронд дүрээ хувиргаж байгаа байх гэсэн таамаглал газар аваад байгаа юм.

Инээдтэй түүх

Худлаа мэт сонсогдох хэдий ч өмнө нь Хятадын амьтны хүрээлэнгүүд нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг зэрлэг амьтад болгон харагдуулах гэж байгаад илчлэгдэн олны доог тохуу болж байсан юм.

Жишээ нь 2013 онд төвийн Хэнань мужийн нэгэн хотын амьтны хүрээлэнд Төвдийн мастиф үйлдрийн нохойг арслан болгож хувиргасан нь зочдын уурыг хүргэсэн юм. Хашаа руу дөхөж очсон жуулчдын өөдөөс "арслан" хуцаж эхлэхийг сонсоод жуулчид ихэд цочирдон уурлаж байжээ.

Мөн Хятадын Сычуань мужийн өөр нэгэн амьтны хүрээлэнгийн нэгэн торны гадна Африкийн арслангийн хашаа гэсэн шошго байсан хэдий ч торонд голден ретривер нохой сууж байсан зэрэг хэргүүд өмнө нь гарч байсан аж.

Дэлхийн хамгийн жижиг баавгай аюулд өртөж байна
Зүүн өмнөд Азийн халуун орны ойд амьдрах уугуул нарны баавгай нь дэлхийн хамгийн жижиг баавгай юм. Насанд хүрсэн баавгай 70 см өндөр, 25-65 кг жинтэй байдаг гэж мэргэжилтнүүд хэлэв.

Тэд ичээнд ордоггүй бөгөөд цээжиндээ шар өнгийн хавирган сар хэлбэртэй үслэг толботой, урт хэлээрээ зөгийн үүрнээс зөгийн бал гаргаж авахад тусалдаг тул Малайз, Индонезид "беруанг маду" (зөгийн баавгай) гэж нэрлэх болсон байна.

Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сан (WWF), Малайзын Сабах дахь Борнеан баавгайн баавгай хамгаалах төв (BSCC) зэрэг байгаль хамгаалах бүлгүүдийн мэдээлснээр тэдний тоо толгой устгах аюулд өртөж, сүүлийн гучин жилийн хугацаанд 35 хувиар буурсан байна.

Эх сурвалж: CNN

Бээжинд болсон үерийн улмаас 11 хүн амиа алджээ
Бээжинд болсон үерийн улмаас 11 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.