/2023.08.01/: Доксури хар салхины нэг хэсэг Хятадын хойд нутгийн зарим хэсэгт сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хүчтэй үерийг дэгдээсний улмаас Бээжин хотод хөрсний гулгалт, үер болж автомашинууд урсаж, зам эвдэрсэн байна.
Хоёр өдрийн турш орсон борооноор Хятадын нийслэл хотын баруун зах орчмын гол үерлэсний улмаас орон сууцнуудад ус орж, гудамжууд үерийн усаар дүүрсэн талаар Хятадын төрийн телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.
Үерийн улмаас 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болсон гэж тус улсын CCTV мэдээлсэн бөгөөд 127 мянга гаруй хүнийг хотоос нүүлгэн шилжүүлсэн байна.
CNN Weather-ийн мэдээлснээр 22 сая орчим хүн амтай том хотод 48 цагийн туршид дунджаар 175.7 миллиметр хур тунадас орсон байна.
Үерт баруун дүүргүүд хамгийн их хохирол амссан бөгөөд ихэнх хүн уг хэсэгт амиа алджээ.
Энэ шуурга нь 2012 онд үерийн улмаас 77 хүн амь үрэгдсэнээс хойш Бээжинд тохиолдсон хамгийн их үхэл дагуулсан үер боллоо.
Эх сурвалж: CNN