Nas Daily болон бусад инфлүүнсерүүд 3 багт хуваагдаж манай улсаар аялна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Nas Daily болон бусад инфлүүнсерүүд 3 багт хуваагдаж манай улсаар аялна

May be an image of ‎5 people and ‎text that says '‎moHroл yлo 0د 기 MONGOLIA welcome 生‎'‎‎

/2023.08.01/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Монголд зочлох жил арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 26 орны жуулчид ирсэн ба Алтай таван богд, Сүүн гол, Александр потанин мөсөн гол, Хотон хурган нуур, Бага түргэний хүрхрээ мөн Казак үндэсний ахуй соёл, бүргэдийн баярыг үзэхээр ирдэг байна.

Тэр хэрээр байгалийн унаган төрх алдагдах эрсдэлтэй тул байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж зарим тусгай хамгаалалттай газар нутагт авто машинтай нэвтрэх хязгаарын бүсийг тогтоох, хэрэгцээ шаардлага үүсэж байна.

May be an image of 1 person and text

Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт идэвхтэй явагдаж байгаа энэ үед Алтай таван богд уул руу автомашинтай нэвтрэх хязгаарыг тогтоож байгалийн үзэсгэлэнт газрыг хэвээр хадгалахын тулд БОАЖЯ-наас гаргасан бодлого, шийдвэр, Сайдын үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллана гэв.

Мөн БОАЖЯ, Соёлын яамтай хамтран энэ сарын 19-нд “Nus Summit” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах ба facebook, instagram, YouTube хуудсандаа нийт 37 сая дагагчтай Nas Daily болон түүний багийн 25 инфлүүзер ирэх юм.

I'm scared of China, says Nas Daily vlogger who thinks Singapore is 'almost  perfect' | South China Morning Post

Тэд 3 багт хуваагдаж Монгол орны аялал жуулчлалын голлох бүсэд аялж, аяллын контент бэлтгэх бөгөөд Монгол орныг гадаадад сурталчлах чухал арга хэмжээ болно гэдгийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байв. Нэг баг нь Баян-Өлгий аймагт ирэх ба үүнд оновчтой аяллын хөтөлбөр гаргаж, хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Мөн Монгол орны нийт нутгийг хамарсан ажиглалт, ус, цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх, 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай Баян-Өлгий аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төвд нэн шаардлагатай цаг уурын станцыг орон нутгийн төсвөөр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.

Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно
Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.