Голын усанд осолдохоос 1 том хүн, 3 хүүхдийг авран хамгаалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын усанд осолдохоос 1 том хүн, 3 хүүхдийг авран хамгаалжээ

/2023.07.31/: Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт голын усанд осолдох эрсдэлтэй 1 том хүн, 3 хүүхдийг авран хамгаалжээ.

Тодруулбал:

  • Өчигдөр /2023.07.30/ Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний доор 2 хүүхэд голд боогдсон байна гэх дуудлагыг 21:30 цагт хүлээн авч Аврах ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход 15-17 насны хоёр эрэгтэй хүүхэд Туул голын дунд байх эрэг дээр усанд боогдсон байсныг гаргаж ахад нь хүлээлгэн өгсөн.
  • Мөн /2023.07.26/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хажууд 15 настай эрэгтэй хүүхэд живсэн гэх дуудлагыг 19:01 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 15 настай эрэгтэй усанд хөл алдан урсаж, голын салаанд тээглэсэн байдалтай байсныг эсэн мэнд уснаас гаргасан байна.

Сүүлийн өдрүүдэд аагим халуун үргэлжилж иргэд голын эрэг дагуу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнээр голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.

Иймд голын эрэг дагуу амарч, зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: НОБГ

Пакистанд халдлага болж 44 хүн амиа алдлаа
Пакистанд халдлага болж 44 хүн амиа алдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.