/2023.07.31/: Пакистаны баруун хойд хэсэгт Исламын намаас зохион байгуулсан хурал дээр амиа золиослогч этгээд халдлага үйлдэсний улмаас 44 хүн амиа алдсан гэж цагдаагийн газраас мэдээллээ.
Афганистантай хил залгаа орших Хар хотод хурал хийхээр цуглараад байсан Жамиат Улема-е-Ислам-Фазл (JUI-F) намын гишүүдийг онилсон уг халдлагын улмаас 100 гаруй хүн шархадсаны 17 хүний биеийн байдал хүнд байна.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр халдагч этгээд хурлын тайзны ойролцоо тэсрэх бодис дэлбэлсэн байна.
Одоогоор халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна. Гэвч ISIS-ын орон нутгийн салбар өмнө нь JUI-F намын удирдагчдыг тэрслүү гэж үздэг байсан тул онилсон байх магадлалтай аж.
Дэлбэрэлт болох үед хуралд 500 гаруй хүн оролцож байсан гэж нэгэн гэрч мэдүүлжээ.
Эх сурвалж: CNN