Өнөөдөр үүлэрхэг, 33-35 хэмийн халуун байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлэрхэг, 33-35 хэмийн халуун байна

2023 оны 07-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +39...+44 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газраар +34...+39 градус, бусад нутгаар +30...+35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +33...+35 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +32...+34 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. +32...+34 градус дулаан байна.

Англи хэлгүй судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны салбарт “хэцүүдэж“ байна
Англи хэлгүй судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны салбарт “хэцүүдэж“ байна
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.