Украины дроны дайралтын улмаас Москва нисэх буудлаа түр хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины дроны дайралтын улмаас Москва нисэх буудлаа түр хаалаа

/2023.07.31/ Амралтын өдрүүдэд Украинаас Москвагийн төв хэсэгт нисгэгчгүй онгоцоор дайрлаа.

Дайралтын улмаас хоёр ч барилгад ноцтой эвдрэл гарчээ. Мөн Москвагийн онгоцны буудлыг түр хугацаанд хаасан байна. Тасс агентлагийн мэдээллээр нэг хүн шархаджээ. Хотын дарга Сергей Собьянин "Хоёр ч барилгад ноцтой эвдрэл гарлаа" хэмээн мэдээллээ.

Ройтерс агентлагт өөрийгөө Лияа хэмээн танилцуулсан бүсгүй:

-Эхлээд дэлбэрэх чимээ сонсогдсон. Дараа нь хүмүүс долгионд нь шидэгдсэн. Эргэн тойрон нэл утаа болж юу ч харах аргагүй болсон хэмээн ярьжээ.

Москва болсон үйл явдалд Киевийг буруутгажээ. Москва Украины хилээс 500 км зайд оршдог.

Эх сурвалж: BBC

№1: Сарнай: Мэдээж би мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргахыг хүсдэг. ГЭХДЭЭ...
№1: Сарнай: Мэдээж би мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргахыг хүсдэг. ГЭХДЭЭ...
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.