/2023.07.24/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар, Денвер хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой энэ онд тохиож байна. Харин Улаанбаатар, Денвер хот нь 2001 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ