Москва дахь хоёр барилгад нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москва дахь хоёр барилгад нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ

A damaged building following a reported drone attack in Moscow, Russia, July 24, 2023.

/2023.07.24/: Украины нисгэгчгүй онгоцууд даваа гарагийн үүрээр Москва дахь орон сууцны бус хоёр барилгыг оносон үйл явдлыг Оросын эрх баригчид “дарангуйлсан” халдлага гэж тайлбарлав.

Халдлагын улмаас ноцтой хохирол учраагүй гэж Москва хотын дарга Сергей Собянин даваа гарагт Telegram дээр мэдэгдэв.

“Долоодугаар сарын 24-ний өглөө Москва хотын нутаг дэвсгэрт байрлах объектуудын эсрэг нисгэгчгүй хоёр онгоц ашиглан Киевийн дэглэмээс террорист халдлага үйлдэх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам яам Telegram хуудсандаа бичжээ.

Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр Москва хотын Лихачевагийн өргөн чөлөөнд байрлах өндөр бизнесийн төвийг уг нисгэгчгүй онгоц мөргөсөн байна.

Одоогоор ослын газар хууль сахиулах байгууллага болон онцгой байдлынхан ажиллаж байна гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Халдлагын улмаас осол болсон хэсгийн замын хөдөлгөөнийг одоогийн байдлаар хаагаад байгаа аж.

A police officer blocks a road following a reported drone attack in central Moscow on July 24, 2023.

Украины өмнөд хэсэгт орших боомт хот Одесса дахь үнэн алдартны шашны сүмийг Оросууд пуужингаар сүйтгэсний хариуг авахаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский амлаад байсан юм.

Энэ сарын эхээр Орос улс Украины таван нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Номын сангийн нэгдсэн систем нэвтрүүлэх туршилтын ажил эхэлжээ
Номын сангийн нэгдсэн систем нэвтрүүлэх туршилтын ажил эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.