Номын сангийн нэгдсэн систем нэвтрүүлэх туршилтын ажил эхэлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Номын сангийн нэгдсэн систем нэвтрүүлэх туршилтын ажил эхэлжээ

/2023.07.24/: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд номын сангийн цахим хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.

Номын сангийн нэгдсэн систем нэвтрүүлэх туршилтын ажил хийгдэж байгаа ба улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэх хүний нөөцийг бэлтгэхээр нийтийн номын сангийн мэдээллийн ажилтан, номын санчдыг үе шаттайгаар сургалтад хамруулж эхлээд байна.

Сургалтаар номын сангийн цахим программын шинэчлэн хөгжүүлсэн хувилбарыг ашиглах, ном бүртгэх, хөрвүүлэх, засварлах, уншигчийн бүртгэл, номын баркод бүтэц, тохиргоо, ном олголт, буцаалт, сургалт, тайлан гэх мэт номын сангийн цахим үйлчилгээтэй холбоотой хэрэглээг нэвтрүүлэхэд шаардлагатай чадварыг олгох юм.

Эх сурвалж: Соёлын яам

Эвдэрч, гэмтсэн хот хоорондын замын мэдээлэл
Эвдэрч, гэмтсэн хот хоорондын замын мэдээлэл
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.