/2023.07.20/: Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхэн 74 жилийн ой тохиож байна.
Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд “Хятад дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон билээ. “Бид авьяас хэмээх нэг хэлтэй” уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн уралдааны бүртгэл 2023 оны долоодугаар сар 15-ны өдөр эхэлж байгаа бөгөөд наймдугаар сарын 01-ны өдөр хүртэл явагдах юм байна.
Уралдаанд Монголын дуунд дуртай 15-50 насны хэн бүхний өмнө нээлттэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уралдааныг Өвөр монголын өөрөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, ӨМОЗО-ны радио телевизийн хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд шилдгийн шилдэг оролцогч 10 сая төгрөг, өргөмжлөл, цомийн эзэн болох юм. “Хятад дууг хэн сайн дуулах вэ-2023” уралдаан гурван үе шаттай явагдана.
НЭГДҮГЭЭР ШАТ:
Оролцогч өөрийгөө Хятад хэлээр товч танилцуулж, сонгосон Хятад дуугаа дуулсан бичлэгээ YOUTUBE хуудсанд байршуулж албан ёсны “to-go 2023” фээсбүүк пэйж хуудасны чат хэсгээр явуулна. Уралдаанд ирсэн бичлэгийг “Хятад дууг хэн сайн дуулах вэ уралдааны албан ёсны фээсбүүк пэйж хуудсанд байршуулж шүүгчид болон олон нийтийн хандалтаар хоёрдугаар шатанд 22-25 оролцогчийг шалгаруулна.
ХОЁРДУГААР ШАТ:
Энэ шатны шалгаруулалтыг мэргэжилийн шүүгдчид шүүх бөгөөд шилдэг 10 оролцогчийг финалийн шатанд шалгаруулна.
ГУРАВДУГААР ШАТ:
Финалын шатанд шалгарсан 10 оролцогч Хятад дуу дуулахаас гадна өөрийн бусад авьяасыг харуулсан бүтээлч тоглолт үзүүлэх боломжтой. Шүүгчид эцсийн шатны шалгаруулалтыг явуулж шилдгийн шилдэг оролцогчдийг тодруулна.
Шагналын сан:
Тусгай байр 4 хүн тус бүр 1 000 000 төгрөг, өргөмжлөл
Гуравдугаар байр 3 тус бүр 2 000 000 төгрөг, өргөмжлөл
Хоёрдугаар байр 2 хүн тус бүр 5 000 000 төгрөг, өргөмжлөл
ЦОРЫН ГАНЦ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ 10 САЯ ТӨГРӨГ, ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМЫН ЭЗЭН БОЛНО.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.