5 ханатай хоёр гэр шатаж нэг иргэн галд өртөж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5 ханатай хоёр гэр шатаж нэг иргэн галд өртөж амиа алджээ

/2023.07.20/: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг урьд шөнийн 00:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Д /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Мөн иргэн Г /74 настай, эмэгтэй/-ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгч ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Прокурорын байгууллагаас 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ авчээ
Прокурорын байгууллагаас 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ авчээ
 
Дуурийн театрын тоглолтын тасалбар ирэх сарын нэгнээс худалдаалагдана
Дуурийн театрын тоглолтын тасалбар ирэх сарын нэгнээс худалдаалагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.