Прокурорын байгууллагаас 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорын байгууллагаас 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ авчээ

/2023.07.20/: Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьсан.

Тодруулбал, хорих ял эдэлж байгаа 5600 гаруй, цагдан хоригдсон 3000 орчим, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 9800 орчим, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 16.488 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тус тус хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллав.

Прокуророос ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 3249 удаа танилцаж, 435 шалгалт хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 1255 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага 118-ыг бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй 31 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.

Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 245 хоригдол, ялтны зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

Эх сурвалж: УЕПГ

Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно
Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.