/2023.07.19/: Даваа гарагийн үдээс хойш АНУ-ын Флорида мужийн Форт Майерс хотод гольфын тэрэг жолоодож явсан 3 настай хүүхэд 7 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон талаар Флоридагийн хурдны замын эргүүлийн албанаас мэдээллээ.
Гурван настай хүү гольфын машин жолоодож яваад хашааны ойролцоо зогсож байсан 7 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн бөгөөд улмаар 7 настай хүү эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.
Флорида мужид насанд хүрээгүй хүүхдүүд гольфын тэрэг жолоодох тохиолдол элбэг байгаад орон нутгийн удирдлагууд санаа зовж саяхан мужийн шинэ хууль баталсан байна. Уг хуулиар гольфын тэрэг жолоодож эхлэх насыг тодорхой заагаагүй хэдий ч 18-аас доош насныхан гольфын тэрэг жолоодохдоо тодорхой зөвшөөрөл, үнэмлэх авдаг болж байгаа аж.
Уг хуулийн төсөлд тус мужийн амбан захирагч Рон ДеСантис гарын үсэг зурснаар ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Флоридагийн жолооч нар дор хаяж 15 настай байх ёстой бөгөөд зөвшөөрөл авахын тулд эцэг эхийн зөвшөөрөлтэй байх ёстой гэж WJFX мэдээлэв.
Эх сурвалж: CNN