Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоолыг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоолыг баталлаа

/2023.07.19/: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг танилцуулж, батлууллаа.

Уг тогтоолоор

  • Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар албан даалгавар, нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг босоо чиглэлд зохион байгуулах, Улсын тусгай хэрэгцээний отрын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж ил тод болгох
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, төв суурин газрын махны нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, дамжин өнгөрөх мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг, мал эмнэлгийн тасгуудын хяналт, шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж өвчингүй тайван байдлыг хадгалах арга хэмжээ авч ажиллах
  • Ургац хураалтын үед болон мал, мах бэлтгэлийн үед замын хяналтын цэгээр дамжуулан явуулах хяналт шалгалтыг шуурхай хэрэгжүүлэх, хүндрэл чирэгдлийг багасгах, гарал үүсэл тодорхойгүй, халдварт болон гоц халдварт өвчин дэгдээж болзошгүй малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хууль, тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

БНСУ-ын хот, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид айлчиллаа
БНСУ-ын хот, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид айлчиллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.