Хөрсний бохирдол тодорхойлох шинжилгээг хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрсний бохирдол тодорхойлох шинжилгээг хийж байна

/2023.07.19/: Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 2 инженер, 1 жолооч нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулсан.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байна. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг 2023 оны долоодугаар сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

May be an image of 2 people

Эх сурвалж: БОАЖЯ

Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна
Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.