/2023.07.10/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Сангийн яам, Монгол банк, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын төлөөлөлтэй хийж байна. Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan Cazenove, Goldman Sachs, Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд БАНКИРУУД-тай уулзав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.