/2023.07.09/ Сэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Иймээс үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 500 гаруй цэргээс гадна дүүрэг, орон нутгийн өмчит байгууллагын ажилтнууд өглөө 07:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна. Хөрсний усны нэвчилтгүй байрны усыг нь соруулж дуусгаад, лаг, шаврыг цэвэрлэж байгаа юм. Хөрсний усны нэвчилттэй байрнуудын тухайд усыг нь соруулаад дуусахад хэсэг хугацааны дараа 10-20 см ус тогтоод байгаа аж. Иймээс цахилгаан залгах боломжгүй нөхцөл байдал үүсэж буй тул хөрсний усны мэргэжилтнүүдтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.
Үерт автсан газруудыг цэвэрлэх ажил үргэлжилсээр...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.