Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлууллаа

/2023.06.30/: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар” нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлолоо.

Эх сурвалж: ШҮҮХ

Зах, худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бүрдүүлэх үүрэг өгчээ
Зах, худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бүрдүүлэх үүрэг өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.