Зах, худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бүрдүүлэх үүрэг өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зах, худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бүрдүүлэх үүрэг өгчээ

15254

/2023.06.30/: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдийн захирлуудад UCS1001А худалдаа үйлчилгээний гадна орчны ерөнхий шаардлага, UCS 1201B хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж стандартыг мөрдүүлэх чиглэлийг танилцуулж 2023 оны 08 дугаар сарын 15-нд хийж хэрэгжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Эх сурвалж: ЧД

50 хоног бороо ороогүйгээс буудайг ургалт зогсчээ
50 хоног бороо ороогүйгээс буудайг ургалт зогсчээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.