/2023.06.29/: Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж байгааг үйлчилгээг сайжруулах зорилгоор БШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамтран салбар дундын уулзалт зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулах болсон. Энэ сарын төлөвлөгөөт уулзалт өчигдөр боллоо.
Уулзалтаар
- Боловсролын багц хуулийн өөрчлөлт
- Төсвийн тодотгол
- Нярайн скрийнинг гэсэн багц сэдвээр салбар бүр мэдээлэл өглөө.
БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ДҮНД ...
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах хувьсах зардлын аргачлал, бүрэлдэхүүнийг шинэчилнэ.
- Боловсролын байгууллага нь хүүхдийн ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
- Суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин бүрдүүлнэ.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан эцэг, эхийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
- Суралцагчийн танхимд хичээллэх хугацааг уян хатан тогтооно.
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж буй багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгоно.
- Явуулын багшийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Дэмжих төвийг түшиглэсэн боловсролын үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Боловсролын бүх түвшинд дэвшин суралцах боломжийг бүрдүүлнэ
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ҮР ДҮНД...
- Нийгмийн халамжийн тэтгэвэр 288 мянгаас 325 мянган төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288 мянгаас 325 мянга
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 84,5 мянгаас 275 мянга
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123,1 мянгаас 275 мянга болж нэмэгдэнэ