Тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

/2023.06.29/: 2023 оны зургаадугаар сарын 26-ний 21:00 цагийн үед Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул аймгаас гарах хөдөлгөөнийг 6 хоногийн турш хориод байсан.

Тэгвэл Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн /PCR/ шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдаа.

Голомтод авч буй хариу арга хэмжээ:

  • Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
  • Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй, эмчийн бүрэн хяналтад байна.
  • Эцийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийлээ.
  • Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн хийж байна.
  • Аймгийн ОК-аас гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

АЙЛЧЛАЛ: Харилцан ашигтай, тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ
АЙЛЧЛАЛ: Харилцан ашигтай, тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.