JDS хөтөлбөрийн хүрээнд 400 хүн Япон улсад суралцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

JDS хөтөлбөрийн хүрээнд 400 хүн Япон улсад суралцжээ

/2023.06.29/: Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Э.Бадамсүрэн тэнцэж, хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээс хойш 21 жилд төрийн болон хувийн хэвшлийн 400 албан хаагчийг Японы их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт сургаж, манай улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулжээ.

Гурван талт гэрээнд гарын үсэг зурснаар тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төрийн албан хаагч, түүний ажиллаж байгаа төрийн байгууллагын эрх үүргийг тодорхойлж, JDS хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг санхүүжүүлж, хяналт тавих юм.

“Чингэлтэйн хөвгүүд сайн сайханд манлайлна” сургалт боллоо
“Чингэлтэйн хөвгүүд сайн сайханд манлайлна” сургалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.