/2023.06.29/: Чингэлтэй дүүргийн “Засаг даргын-Элч сурагч”-аар сонгогдсон 70 эрэгтэй сурагчдад жендэрийн тухай үндсэн ойлголт, жендэрийн тэгш эрхийн талаар ойлголтыг өгөх, өсвөр үеийн хөвгүүдэд зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтаар жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдүүдийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгалгүй тэгш боломжоор хангагдах, хамтрах эерэг хандлагыг нийгэмд бий болгох, өсвөр үеийн манлайлагч сурагчдаар цахим орчинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эерэг хандлагыг нэмэгдүүлэх видео, контент хийж нийтэд дэлгэрүүлэх талаарх мэдлэг, мэдээлэл олголоо.
Сургалтад Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтэн н.Батхишиг, “Бид Хамтдаа-We Together төв”-ийн зохицуулагч Ш.Галбадрах, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Т.Түвшинжаргал, Б.Зулгэрэл, Ч.Бадамцэрэн нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.
Эх сурвалж: ЧД