Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүллээ

/2023.06.29/: Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас орон нутагт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж,

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Цамхаг”,
  • 3-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар,
  • Мандал сумын нутаг Ноён ууланд нэр бүхий иргэд бүлэглэн том оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлохоор бэлтгэж байсан, түүнчлэн ашигт малтмал олборлосон,
  • Ерөө сумын 2 дугаар багийн нутагт “Өлөнт” гэх газарт Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “М” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан “Д” ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрээр тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хэргүүдийг тус тус илрүүлэн экскаватор, ковш, том оврын автомашин болон алт угаах төхөөрөмжүүдийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цаашид ашигт малтмал хууль бусаар олборлох, газрын хэвлийд халдах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутаг дахь хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: ЭЦА

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.