/2023.06.29/: Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас унаж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан юм.
Уг гэмтлийг шуурхай засварлахаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК 150 хүний бүрэлдэхүүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр өглөөний 04 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж байна.
Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж өгсөн ба бусад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Одоогийн байдлаар 24 тулгуураас 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 80 гаруй хувьтай байгаа аж.
Эх сурвалж: ЦДҮС