Вагнер групп-д санхүүгийн шалгалт оруулж магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вагнер групп-д санхүүгийн шалгалт оруулж магадгүй

Vladimir Putin arrives for a meeting, in Moscow, Russia on June 27.

/2023.06.28/: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Вагнерт улсын төсвөөс олон тэрбум рубль зарцуулсан гэх хэргийг шалгаж байгаа талаар дурдлаа.

Москвад аюулгүй байдлын ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ Путин хөлсний бүлэглэлийг Оросын төрөөс бүрэн санхүүжүүлж, сүүлийн 12 сарын хугацаанд тус бүлэглэлд 86 тэрбум рубль буюу нэг тэрбум доллар шилжүүлсэн гэж мэдэгджээ. Мөн Путин Вагнерийн эзэн Евгений Пригожингийн эзэмшдэг Конкорд компанийг хүнс нийлүүлж, хүнсний үйлчилгээ үзүүлснийхээ төлөө Москвагаас 80 тэрбум рубль авсан гэж мэдэгдсэн байна.

"Би хүн бүр энэ талаар мэдээсэй гэж хүсч байна: Вагнерын бүхэл бүтэн бүлгийн урсгал зардлыг төрөөс бүрэн хариуцсан ч ямар ч үр дүн гарсангүй" гэж Путин хэлэв.

Вагнерын хүчин Москвагийн ашиг сонирхолд удаан хугацаанд үйлчилж, Путины гадаад бодлого, нөлөөллийг, ялангуяа Африкт урагшлуулсаар ирсэн юм.

Мягмар гарагт АНУ-ын Сангийн яам Вагнертай холбоотой дөрвөн компани болон нэг хүнд “Вагнер группын зэвсэгт хүчнийг санхүүжүүлэх, өргөжүүлэх зорилгоор Украйн болон Африкт хууль бус алтны наймаа хийсэн” хэмээн хориг арга хэмжээ авчээ.

Мал амьтний эмнэлэг үүдээ нээлээ
Мал амьтний эмнэлэг үүдээ нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.