Боловсролын ерөнхий хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын ерөнхий хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа

/2023.6.22/ Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тус хуулийн англи хэлтэй холбоотой заалт ихээхэн маргаантай үргэлжилж байна.

Хэлэлцүүлгээс харахад тус хуулийн ажлын хэсгийн ахлагч болон салбарын сайд, УИХ-ын гишүүдийн үзэл бодол нэлээд зөрөлдөөнтэй байгаа юм.

Иймээс тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын гурав хоногийн завсарлага авлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ажлын хэсгийн ахлагчийг Байнгын хорооны албан ёсны байр суурийг илэрхийлэхдээ хувийн байр сууриа илэрхийлсэн, попорч байна хэмээн шүүмжилж байсан юм.

МАН-ын бүлгийн дарга нам доторх гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлага үүссэн гэдэг шалтгаанаар завсарлага авлаа. Хуулийг ирэх долоо хоногт эцэслэн батална.

УИХ-ын Г.Өнөрболор: Эх хэлнээс дээр тавьдаг гадаад хэл гэж байхгүй
УИХ-ын Г.Өнөрболор: Эх хэлнээс дээр тавьдаг гадаад хэл гэж байхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.