Авто зам, замын байгууламжид шалгалт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто зам, замын байгууламжид шалгалт хийжээ

/2023.06.22/: Хотын стандарт, хяналтын газраас хотын баталсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд авто зам, замын байгууламжийн ашиглалтад стандарт мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтад нийт 87 объектыг хамруулж, 36 аж ахуйн нэгжид 21 албан шаардлага, гурван зөвлөмж, хоёр дүгнэлт хүргүүлэн, нэг байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав.

Мөн авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж хүргүүлсэн юм. Тодруулбал,

  1. Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдал
  2. Авто зам, замын байгууламжийн техник технологийн аюулгүй ажиллагаа
  3. Гүүрийн барилга, засварын ажлын аюулгүй ажиллагаа гэсэн гурван төрлийн зөвлөмж хүргүүллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн  СОНИРХОЛТОЙ заалтууд
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн  СОНИРХОЛТОЙ заалтууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.