Парисын төвд хий дэлбэрсний улмаас олон арван хүн шархаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парисын төвд хий дэлбэрсний улмаас олон арван хүн шархаджээ

Firefighters were called to a building in the 5th arrondissement of Paris, on June 21, 2023.

/2023.06.22/: Лхагва гарагийн үдээс хойш Парисын төв хэсэгт хий дэлбэрсний улмаас 37 хүн гэмтэж, олон зуун гал сөнөөгчид ослын газарт очжээ.

Парисын цагдаагийн газрын дарга Лоран Нунез сэтгүүлчдэд хэлэхдээ, 270 орчим гал сөнөөгчийг хотын тавдугаар дүүрэг дэх Сент Жак гудамжны ойролцоох ослын газарт ажиллуулж, галыг цурманд оруулсан гэв.

Хийн дэлбэрэлтийн улмаас уг барилгын нэг хэсэг нурсан бөгөөд их хэмжээний гал гарсан байна.

Дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд аврах албаныхан нурангин дор сураггүй алга болсон хоёр хүнийг хайж байгаа гэж мэдэгдэв.

Мөрдөн байцаагчид хийн дэлбэрэлт хэрхэн болсныг хараахан тодруулаагүй байна гээд "Дэлбэрэлт болохоос өмнө ямар ч дохиолол дуугараагүй" гэв.

Хэрэг явдлыг шалгаж буй Парисын прокурорын хэлснээр, анхны таамгаар Парис дахь Америкийн академи байрладаг барилга дотроос хий дэлбэрснийг харуулж байна гэж CNN-ийн салбар BFMTV мэдээлэв.

“Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ
“Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.