“Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхэллээ

/2023.06.22/: “Жайка” Олон Улсын Хөгжлийн Байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн хурлыг 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Төсөл 2023-2027 оны хооронд хэрэгжих бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгждэг “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-т бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээг тусган нэвтрүүлж, сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулахад чиглэх юм.

May be an image of 2 people and newsroom

Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг сайжруулах суурь судалгааг хийж, туршилтын төслийг боловсруулан шаардлагатай хүний нөөцийг бэлдэх, сургалтын аргазүйг тодорхойлох, сургалтын материал боловсруулах, сургалтын байгууллагын сүлжээг бий болгох замаар туршилтын төслийг Улаанбаатар хотын 2 дүүрэг, нэг аймагт зорилтот өрхийг хамруулан хэрэгжүүлнэ.

Төслийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, туршилтын төсөл хэрэгжих аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнийг сургагч багшаар хамруулж, хамтран ажиллах юм.

Эх сурвалж: ХНХЯ

Нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмлээ
Нийтийн эдэлбэр газрын хэмжээг 47 байршлын 7.8 га газраар нэмлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.