/2023.06.21/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорнид хандив цуглуулах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч хэмээн нэрлэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хоёр их гүрний хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготой Бээжинд Ши Жиньпинтэй уулзсаны дараахан Байден ийнхүү хэллээ.
Ноён Ши Бээжинд тодорхой ахиц дэвшил гарсан гэж хэлсэн бол ноён Блинкен хоёр тал илүү их яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.
Хятад улс ноён Байдены тайлбарт одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Ерөнхийлөгч Байден мягмар гарагийн орой хандивын цуглаан дээр хэлэхдээ, ноён Ши АНУ-ын дээгүүр хөөргөсөн Хятадын тагнуулын бөмбөлгийг тойрсон хурцадмал асуудлаас ичиж байгаа. Учир нь Ши Жиньпин тагнуулын хэрэгслээр дүүрэн хоёр хайрцаг машинтай тэр бөмбөлгийг буудаж унагахад их бухимдсан шалтгаан нь тэнд тагнуулын хэрэгсэл байгааг мэдээгүй байсанд оршиж байгаа юм. Энэ бол дарангуйлагчдын хувьд маш том ичгүүр" гэжээ.
Вашингтон, Бээжин хоёр худалдаа, хүний эрх, Тайвань зэрэг олон асуудалд удаан хугацаагаар санал зөрөлдсөн. Асуудал даамжирсаар сүүлийн нэг жилд эдгээр улсуудын харилцаа хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм.
АНУ-ын сонгууль ойртож, Хятадтай хурцадмал байдал улс төрийн асуудал болоод байгаа энэ үед Бүгд найрамдах намын зарим сенаторууд Байдены засаг захиргааг Хятадад "хэт зөөлөн" хандсан гэж буруутгаж байна.
Эх сурвалж: ВВС