Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг онгорхой байлгасан эсэх тайланг авна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайг онгорхой байлгасан эсэх тайланг авна

/2023.06.21/: Нийслэлийн Засаг даргын захирамжаар ЕБС, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгосон.

Гэвч иргэд, олон нийтийн зүгээс ЕБС, цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшил газрын хашааны хаалгыг түгжиж, хүүхэд тоглох, амрах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хаан, биеийн тамирын талбайг ашиглуулахгүй байгаа тухай гомдол, санал ихээр ирж байна.

Иймд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УБЗАА-наас СӨХ, ЕБС, цэцэрлэгүүдэд захирамжийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах талаар албан бичиг хүргүүллээ.

May be an image of text

Засгийн газрын хуралдаанаар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаанаар “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.