/2023.06.16/: УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Ингэснээр долоодугаар сарын 1-нээс
- Өндөр настны тэтгэврийн зөрүүг ойртуулж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх
- Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх
- Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох,сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломж бүрдлээ.
Монгол улсын төсвийн орлого 2023 оны эхний хагаст 1,1 их наядаар давж биелсэн, цаашид 1,7 их наяд төгрөгт хүрэхээр байна.
Төсвийн орлого давж биелэхэд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн бөгөөд цаашид экспортын өсөлт хадгалагдах төлөвтэй байна. 2020 онд 4,6 хувиар агшаад байсан эдийн засаг эрчимтэй сэргэж, 2023 оны эхний хагаст 7,6 хувьд хүрч өссөн нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжийг бий болгосон юм.