50 усчин аврагч үнэмлэхээ гардан авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

50 усчин аврагч үнэмлэхээ гардан авлаа

May be an image of 4 people and text that says 'мэргэжлийн гч-у ин,'

/2023.06.16/: Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-тай хамтран “Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт”-ыг тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 16-ны өдрүүдэд Онцгой байдлын сургуулийн “Усан спорт сургалт”-ын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад үнэмлэх гардууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 50 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах чадварыг эзэмшлээ.

Ингэснээр Онцгой байдлын байгууллагаас 2015 оноос хойш найман жилийн хугацаанд нийт 228 алба хаагчийг усчин аврагчаар сургаж, дадлагажуулан, үүрэг гүйцэтгэж байна.

Анх Улсын иргэний хамгаалалтын даргын 1991 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 94 дүгээр тушаалаар үер усны аюулд өртсөн хүмүүсийг аврах үүрэг зориулалт бүхий аврах бүлгийг Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Улаанбаатарт тус бүрт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан түүхтэй.

Улмаар анхны усны сургалтыг 80 цагийн хөтөлбөрөөр 10 хоногийн хугацаатайгаар тухайн үеийн Иргэний хамгаалалтын 122 дугаар анги (одоогийн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад)-ийн салбар, салаа бүрээс 5 хүнтэй багийг Нийслэлийн Хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын төвийг түшиглэн сургаж , анхны усчдыг бэлтгэж байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай байна
Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай байна
 
УИХ-ын намрын чуулган БААСАН гаригт хаалтаа хийнэ
УИХ-ын намрын чуулган БААСАН гаригт хаалтаа хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.