Өнөөдөр болох онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.
09.00 цагт: ГХЯ-нд: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VIII бага хурал эхэлнэ.
09.30 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Нийгмийн сүлжээн дэх хүний эрх"-ийн асуудлаар хэлэлцүүлэг болно.
10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” үргэлжилнэ.
10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10.00 цагт: Түгжрэл бууруулах төслийн нэгжээс “Эрэл групп” ХХК дахь газар чөлөөлөлтийн уулзалт хийнэ. Тус компанийн эзэмшлийн газраар дайран өнгөрөх зам, гүүрийг тавьснаар хоногт 12 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, Чингисийн өргөн чөлөөний ачааллыг 21 хувиар бууруулах урьдчилсан тооцооллын талаар мэдээлнэ. Утас: 8810-3377, 8808-4148.
11.00 цагт: МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 26-29-нд зохион байгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ-аас хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт: 21 дүгээр сургуульд: Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-2023-ын талаар хэвлэл бага хурал хийнэ. Утас: 9166-6022.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид хэвлэлийн хурал хийнэ.
15.00 цагт: 2 дугаар сургуульд: СБД-ийн 7, 8-р хорооны нутаг дэвсгэрт “Их багтаамжийн авто зогсоол” барих талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг болон албаныхан иргэдэд мэдээлэл өгч, танилцуулна.
19.00 цагт: “Монарти Виртуал” галерейд: Зураач Н.Адьяабазарын "Composition" үзэсгэлэн нээгдэнэ.