/2023.06.14/: 2022-2023 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд аймаг, сумдын цэцэрлэгүүд зуны хувилбарт сургалтын үндсэн багштай болж, 12110 хүүхэд нүүдлийн бүлэгт, 3457 хүүхэд явуулын багшийн сургалтад нийт улсын хэмжээнд малчдын 15567 хүүхэд хувилбарт сургалтад хамрагдаж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн Зүүнговь сумын цэцэрлэг нь сумын төвөөс алслагдсан Тохой, Суварга, Баяннуур, Өгөөмөр багуудад хувилбарт сургалтын нүүдлийн бүлгийг ажиллуулж байна.
Тус нүүдлийн бүлэг нь 4 долоо хоног үргэлжлэх бөгөөд нүүдлийн бүлэгт малчдын 103 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Багийн малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох энэхүү нүүдлийн бүлэгт мэргэжлийн үндсэн багш нар ажиллаж байгаа бөгөөд хавар, зун, намрын улиралд нийт 45.7 сая төгрөгийн төсөвтэйгөөр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: БШУЯ