Японд галт зэвсгийн улмаас дахин хоёр хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд галт зэвсгийн улмаас дахин хоёр хүн амиа алджээ

Two people are dead after a Japanese Self-Defense Force member allegedly fired at his colleagues in a shooting range at Hino City, Gifu prefecture, on June 14.

/2023.06.14/: Лхагва гарагт Японы төв хэсэгт байрлах цэргийн сургалтын төвд сонсогч өөрийн ангийн гишүүд рүү гал нээсний улмаас хоёр хүн амиа алдсан гэж тус улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин (SDF) CNN агентлагт мэдээлэв.

Буудлага хийх сургуулилтын үеэр буудалцаан болсон бөгөөд өөр хэд хэдэн хүн шархадсан гэж SDF CNN агентлагт мэдэгдэв. Сонсогчийг баривчилсан бөгөөд хэргийн учрыг хараахан тогтоогоогүй байна гэж эрх баригчид мэдэгдэв.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацүно хэлэхдээ, уг хэрэг Японы төв хэсэгт орших Гифу мужийн Хино хотын буудлагын талбайд өглөөний 9 цагийн үед болсон байна.

Гифу Накагийн цагдаагийн газраас мэдээлснээр, 25, 52 настай хоёр цэргийн албан хаагч амиа алдсан байна. Мөн тус гарнизоны 25 настай залуу шархаджээ.

"Зэвсэгтэй харьцдаг байгууллагад ийм тохиолдол хэзээ ч тохиолдох ёсгүй" гэж SDF-ийн штабын дарга Ясунори Моришита телевизийн хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

Энэ хэргийг шалгаж, цаашид үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөн байцаах хороог байгуулна гэж тэр хэллээ.

125 сая хүн амтай Японд буутай холбоотой гэмт хэрэг маш ховор тохиолддог.

Эх сурвалж: CNN

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.