Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар н.Энхбаатарыг томилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргаар н.Энхбаатарыг томилжээ

/2023.06.14/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГ-ын хуралдаанаар өнөөдөр 23 асуудал хэлэлцлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд Энхбаатарыг томилсон байна.

Энхбаатар нь 1994 онд ШУТИС, 2006 онд МУИС, 2015 онд Их Британи Умард Ирландын Лондон мзтрополитан их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, Олон улсын худалдааны мэргэжилтэй, Шинжлэх ухааны магистр зэрэгтэй аж.

Ерөнхий сайдын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалт, худалдааны газрыг сэргээн байгуулсан. Энэхүү агентлаг Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд ажиллаж байна.

Ийнхүү шинэ дарга томилогсдоноор МУ-д энэ жил зохион байгуулагдах Эдийн засгийн форумд гадаадын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулах, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлтийн ажил зэргийг хийхээр төлөвлөж байгаа аж.

БЗС-аас зээл тэтгэлэг хүсэгчдээс Зөөлөн ур чадварын шалгалт авна
БЗС-аас зээл тэтгэлэг хүсэгчдээс Зөөлөн ур чадварын шалгалт авна
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.