/2023.06.14/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн талаар хэлэлцсэн бөгөөд энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Тэрбээр,
"Иргэдэд бухимдал төрүүлж байгаа cонгон шалгаруулалт дээр анхаарлаа. Материалиудыг автоматаар шалгах программ нэвтрүүлж байна. Суралцах чадварын үнэлгээг шинээр оруулж ирж байна. Энэ нь зөөлөн ур чадварыг үнэлсэн үнэлгээ.
Хамгийн гол нь БЗС- ийн үйл ажиллагааг хүний оролцоогүйгээр сонгон шалгаруулах боломжтой болж байна. Төрөөс зохион байгуулдаг уралдаант шалгалтад байдаг нэг жишиг бол ярилцлага хийх. Тэгвэл үүнээс Засгийн газар бүрэн татгалзаж байна. 21-р зууны мэргэжлийн,зөөлөн ур чадварыг тэстэлдэг аргачлалын дагуу шийддэг байя. Тэр тестэд 5-10 минутад тестлэгдэж автоматаар хариу гардаг болно.
2023 оны шалгаруулалтад өнөөдрийн байдлаар 92 иргэн шалгарч бэлэн болсон. Гэвч тэднээс зөөлөн ур чадварын тестийг олны нүдэн дээр ил тодоор дахин авна.
Боловсролын зээлийн сангаас зээл тэтгэлэг авсан иргэдээс 200 гаруй иргэнийг ямар нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзэн хууль хяналтын байгууллага шалгаж хариуцлага хүлээлгэх бол гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн нэр төрийг сэргээх ажлыг давхар хийнэ гэдгээ энэ үеэр ЗГХЭГ-ын дарга хэллээ.