Жи Вук Шин: Монгол Улсын Их хурал жендэрийн мэдрэмжтэй, хүний ​​эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь бидэнд урам зориг өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жи Вук Шин: Монгол Улсын Их хурал жендэрийн мэдрэмжтэй, хүний ​​эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь бидэнд урам зориг өгч байна

/2023.06.13/: Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Уулзалтад Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин итгэл тавилаа.

Тэрбээр, Бид НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ахиц дэвшлийг хурдасгах зорилготойгоор АНУ болон Азийн мэргэжилтнүүдийн хооронд утга учиртай хэлэлцүүлэг, судалгааны хамтын ажиллагаа, бодлогын түншлэлийг дэмжиж, Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний санаачлагыг бий болгосон. Монгол Улс тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн үүргийг хүлээн зөвшөөрч, жендэрийн тэгш байдлыг хангах үйл явц, бүтцийг хэрэгжүүлэхэд сайшаалтай хүчин чармайлт гаргасан. УИХ жендэрийн мэдрэмжтэй, хүний ​​эрхийг дээдэлсэн институц байх амлалт нь үнэхээр урам зориг өгч байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүд бусад оролцогчдын хамт жендэрийн тэгш байдлыг хангах, түгээн дэлгэрүүлэх талаар олж авсан туршлага, сургамжаа хуваалцаж, бид бүгдэд чухал ойлголт өгөх болно гээд Алтайн өвөр нутгийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг өөдрөг, зорилготой, шийдэмгий байдлаар эхлүүлцгээе хэмээн уриаллаа.

Бан Ги Мун: Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулна
Бан Ги Мун: Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.