Бан Ги Мун: Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бан Ги Мун: Энэхүү чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулна

/2023.06.13/: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын хүндэт зочин НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мун” сангийн тэргүүн Бан Ги Мун үг хэллээ.

Тэрбээр, Бид хамтдаа бүх нийтийн шударга, эрх тэгш ертөнцийг бий болгохыг эрмэлзэж буй дэлхийн хөдөлгөөнийг төлөөлдөг. Энэ бол миний карьерийнхаа туршид дэмжиж, хийх хэрэгжүүлсэн үйл хэрэг юм. Бан Ги Муны "Илүү сайн ирээдүйн төлөө" сангийн эрхэм зорилгын гол цөм юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлээд л жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэлхийн тэргүүлэх зорилт болгохоо амласан. Өөрчлөлт эх орноосоо эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын хүрээнд олон арван нэр хүндтэй эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилоход түлхэц болсон. Би дэлхийгээр аялахдаа нийгэмдээ өөрчлөлт хийх тэсвэр хатуужил, шийдэмгий байдлаа харуулдаг эмэгтэйчүүдийн няцашгүй сэтгэлээс хүч авч, эмэгтэйчүүд, охидын тэмцлийн гэрч болсон.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хамгийн сүүлийн тайланд дурдсанчлан дэлхий нийт 2030 он гэхэд жендэрийн тэгш байдлыг хангах зорилтдоо хүрэхэд тохиолдож буй саад бэрхшээлийг онцолсон байдаг. Тухайлбал, COVID-19 тахлын нийгэм, эдийн засгийн үр дагавар нь эмэгтэйчүүд, охидод онцгой сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл манай нийгмийг зовоосон хэвээр байна. Мөн эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн салбарын удирдах албан тушаалд очих боломж удаашралтай хэвээр байна.

Энэ замыг өөрчлөхийн тулд бид цогц, олон талт арга барилыг ашиглах ёстой. Бид жендэрийн тэгш байдлыг урагшлуулах хууль тогтоомж, бодлого, санхүүжилт, институцийг дэмжих ёстой. Өнөөдөр энд цугларсан бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутнууд та бүхнийг өөрийн нөлөөллийн хүрээнд өөрчлөлтийг үргэлжлүүлэхийг хүсч байна. Биднийг Алтайн өвөр нутгийн Тогтвортой байдлын яриа хэлэлцээр чуулга уулзалт Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад цуурайтуулах болно гэдэгт найдаж байна. Эв нэгдэл, шийдэмгий байж саад бэрхшээлийг даван туулж, охид эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт устаж, цэцэглэн хөгжиж, тогтвортой, чинээлэг нийгмийг бүрдүүлэхэд бүрэн оролцох боломжтой ирээдүйг хурдасгах болно гэв.

Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийн асуудлаар ШӨХТГ ялжээ
Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийн асуудлаар ШӨХТГ ялжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.