Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийн асуудлаар ШӨХТГ ялжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлийн асуудлаар ШӨХТГ ялжээ

/2023.06.13/: Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авдаг.

Энэхүү асуудлаар ШӨХТГ-ын улсын байцаагч нар арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг явуулж байсан юм.

Ингэхдээ нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж тухайн банкуудад торгуулийн арга хэмжээ авсныг тус банкууд үл зөвшөөрч шүүхэд хандсан юм.

Өмнөх шатны шүүхээр уг 9 банкны талд шийдвэр гарч байсан бол өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд арилжааны 9 банкуудыг ШӨХТГ ялсан байна.

Шүүх хуралдаанд ШӨХТГ-ийг өмгөөлж өмгөөлөгч Г.Чинбат, Б.Цэнгэл, О.Батхүү нар ажилласан юм.

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв
Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.