Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв

/2023.06.13/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 11 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Тодруулбал,

  • Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.
  • Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулах.
  • Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Хүүхдийн 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна
Хүүхдийн 16 зуслан үйл ажиллагаа явуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.