БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх туршилт амжилтгүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх туршилт амжилтгүй боллоо

North Korean leader Kim Jong Un attends the 7th enlarged plenary meeting of the 8th Central Committee of the Workers' Party of Korea (WPK) in Pyongyang, North Korea, March 1, 2023.

/2023.05.31/: Пуужингийн хоёр дахь шатны хөдөлгүүр ажиллаагүйн улмаас цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого бүтэлгүйтсэн гэж Хойд Солонгос мэдэгдлээ.

"Хиймэл дагуулын шинэ пуужин Чоллима-1 хэвийн нислэгийн үеэр нэгдүгээр хэсгийг салгасны дараа хоёрдугаар хэсгийн хөдөлгүүр хэвийн бус ассаны улмаас жолоодлогоо алдаж баруун тэнгист унасан" гэж KCNA мэдэгдэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун тус улсын анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл хангах үүргийг албаныхандаа долоо хоногийн өмнө өгсөн байна. Харин өнөөдөр Пхеньян “сансрын пуужин харвасан” бөгөөд туршилтын улмаас Сөүл болон Японд иргэдийг хоргодох байранд орохыг анхааруулжээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо өглөөний 06:29 цагийн орчимд пуужин хөөргөсөн гэж мэдэгдсэн бөгөөд хоёр минутын дараа Сөүлд агаарын дайралтын дуут дохио дуугарч, түүнээс нэг минутын дараа оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дохио дуугарч эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
 
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.