БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНЭУ-ын Засгийн газрын тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

India's Open Government Data Platform Is Helping Data Scientists Kick-start  Their ML Journey

/2023.05.31/: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) 2023-2024 оны хичээлийн жилд (уламжлалт) тусгай тэтгэлэгт бакалавр, магистр, доктор зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-с дээш насны бүрэн дунд боловсрол эзэмшсэн (физик, хими, биологи хичээл заавал судалсан байх) сурлагын сайн дүнтэй болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар бүртгүүлнэ үү.

Энэтхэгийн Нью Дели дэх Соёлын Харилцааны зөвлөл (ICCR) нь гадаад иргэдэд Аюурвед, Иог, Унани, Сиддха, Хомеопати зэрэг чиглэлээр суралцуулах боломж олгодог. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, тэтгэлэгт хамрагдах мэргэжлийн болон дээд сургуулиудын жагсаалтын мэдээллийг Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайтаас авна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт хийгээд сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтсан болно. Тэтгэлэг нь сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид олгогдоно.

Бүртгэл 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Суралцах мэргэжлийн чиглэл

Бакалавр

  • Аюурведийн анагаах ухаан, мэс засал
  • Сиддха анагаах ухаан, мэс засал
  • Унани анагаах ухаан, мэс засал
  • Хомеопати анагаах ухаан, мэс засал
  • Иогийн шинжлэх ухаан
  • Иог шастра

Магистр

  • Аюурвед
  • Сиддха
  • Унани
  • Хомеопати

Доктор

  • Аюурвед
  • Унани

Дараах зүйлийг анхаарна уу:

  • Өргөдөл гаргагч нь маягтыг бөглөхийн өмнө их сургуулиудаас явуулж буй курс/чиглэлүүдийг сайтар судалж бөглөх шаардлагатай. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцож буй их сургуулиудын жагсаалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн веб сайтаас авах боломжтой.
  • Өргөдөл гаргагч нь бүрэн дунд боловсролын түвшиндээ математик, физик болон химийн хичээл зайлшгүй судалсан байна.
  • Өргөдөл гаргагч нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд Элчин сайдын яамнаас англи хэлний шалгалт авна.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу. www.ayush.gov.in

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн Портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/

Эх сурвалж: БШУЯ

“The Physics Educator” сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ
“The Physics Educator” сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.