“The Physics Educator” сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Physics Educator” сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ

/2023.05.31/: World Scientific хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “The Physics Educator” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээс Азийн физикийн олимпиадын зохион байгуулах хороонд захидал ирүүлжээ.

Захидалд Монгол Улсад зохиогдсон энэ жилийн Азийн физикийн олимпиадад тавигдсан бодлогуудад дэвшүүлсэн асуудлууд нэн сонирхолтой шинэлэг болсныг дурьдаад эдгээр бодлогод хөндөгдсөн физикийн үзэгдэл юмсын талаар тус сэтгүүлд өгүүлэл бичиж нийтлүүлэх урилга ирүүлжээ.

Азийн физикийн олимпиадын Академик хороо энэ жилийн олимпиадад зориулж онолын 3, туршлагын 2 бодлого дэвшүүлж олон орны багш сурагчдын хүч авьяасыг сорьсон. Тус бодлогуудыг бүрэн бодоход нийт 50 оноо авахаар байсан боловч хамгийн өндөр оноо авсан сурагч 33.5 оноог авсан юм.

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр Азийн физикийн олимпиадын ерөнхийлөгч Проф. Л.Ч.Квэк энэ удаагийн даалгаврууд физикийн маш сонирхолтой асуудлуудыг дэвшүүлсэн амаргүй хүнд бодлогууд байсныг мөн онцолсон. Оролцогч сурагч, багш нарт эдгээр бодлогуудыг гүйцээж бүрэн бодох, тэнд дэвшүүлсэн асуудлуудыг цаашид гүнзгий судалж ойлгохыг уриалж байв.

Аливаа олимпиадын түвшин чансааг түүнд дэвшүүлсэн бодлогуудын чанараар дүгнэдэг бөгөөд энэ удаа манай физикчид Олимпиадынхаа нэр хүндийг амжилттай хамгаалж чадлаа.

Эх сурвалж: БЗС

Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долоодугаар сард ашиглалтад орно
Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долоодугаар сард ашиглалтад орно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.