Замын-Үүдэд туршилтаар ажилласан компаний үйлдвэрээс их хэмжээний хий алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдэд туршилтаар ажилласан компаний үйлдвэрээс их хэмжээний хий алджээ

Transgate International llc

/2023.05.29/: Уул уурхайн яамны тусгай зөвшөөрөл бүхий Трансгейт интернэшнл компани нь Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.

Туршилтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ Замын-Үүд сумын хэмжээнд их хэмжээгээр үнэртэсний улмаас иргэд бухимдаж Онцгой байдлын хэлтэст гомдол мэдээлэл гаргажээ.

Дуудлагын дагуу Замын-Үүд сумын Онцгой байдлын комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу алба хаагчид тухайн газарт шуурхай ажиллаж аюулгүй байдлыг хангуулж, туршилтын үйлдвэрлэлийг 2023 оны тавдугаар сарын 28-ны 08:00 цагаас эхлэн зогсоосон байна.

Болсон явдлын дараа Трансгейт интернэшнл компани Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсэж дахиж алдаа дутагдал гаргахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө шинэчилж дараагийн үйл ажиллгааг явуулах болно гэж мэдэгдсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алджээ
 
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Алдарт Дуайт Ховард 15 жилийн дараа дахин Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.