“Соёлын сэргэлт 2023” аян үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын сэргэлт 2023” аян үргэлжилж байна

/2023.05.29/: Иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг өрнүүлж буй.

Уг аян нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлж, өчигдөр Налайх дүүрэгт боллоо.

Энэхүү аяны нээлтийн арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

“Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Налайх дүүргийн уран бүтээлч, соёлын өвийг өвлөн уламжлагч С.Золбоод Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан шагналыг гардуулсан юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" чуулга тоглолтоо толилуулснаас гадна соён гэгээрлийн илтгэл хэлэлцүүлэв.

Ташрамд, аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.