Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.29/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт: Гаалийн ерөнхий газарт: “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлж, хэлэлцүүлнэ.

09.00 цагт: “Ramada” зочид буудалд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.

09.00 цагт: АТГ-ын үүдэнд: иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Япон улсын ЭСЯ-нд: “МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ХАРИЛЦАА" сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.

11.00 цагт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 22-24 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 22-24 хэмийн дулаан байна
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.